![](/uploads/201501/news/thumb/213507fd90a96542daf2ae318d77c211_x3.jpg)
Португалийн хөлбөмбөгийн холбоо үндэсний шигшээ баг болон Испанийн дээд лигийн “Реал” Мадрид багийн довтлогч Криштиану Роналдуг улсынхаа 21 дүгээр зууны шилдэг хөлбөмбөгч, Английн премьер лигийн Челси клубын дасгалжуулагч Жозе Моуриньог 21 дүгээр зууны шилдэг дасгалжуулагчаар нэрлэлээ.
Энэхүү шагналын төлөө Роналду “хар ирвэс” хочит Эйсебио, нэгэн цагт “Барселона”, “Реал” багуудын “тархи” нь хэмээн яригдаж асан Луиш Фигу нар өрсөлдсөн бол Жозе Моуриньотой Артур Жорже, Мануэль Жозе, Жозе Мари Педрото, Жосе Моуриньо нар өрсөлдөж, “Онцгой нэгэн” хэмээх Ж.Моуриньо шилдэг болсон байна.
Жозе Моуриньо "Би Португалд байлгүй 12 жил өнгөрсөн байна. Гэхдээ хэдий би өөр газар байгаа ч гэсэн үргэлж өөрийн улс болон Португалийн хөлбөмбөгийн нэр төрийг өндөрт өргөхийг зорьдог шүү" гэсэн байна.
Португалийн "Зууны шилдэг"-ээр Жозе, Криштиану нар нэрлэгдэв | ||
Үзсэн: 1512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.