Хятадын хүнсний зах дээрээс хулгайлагдсан хүү 24 жилийн дараа гэр бүлийнхэнтэйгээ уулзсан байна. 1991 онд дөрвөн настай байсан хүүг хүүхдийн наймаачид хулгайлан тус улсын зүүн эргийн Зянсу мужийн 1000 км-ийн цаана орших айлд худалдсан талаар Хятадын төв хэвлэл мэдээлсэн юм. Дөрвөн настай байхдаа худалдагдсан Сан Бин өнгөрөгч мягмар гарагт аав, дүү хоёртойгоо уулзжээ. Түүний аав одоо 60 настай бөгөөд хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа "Би маш баяртай байна. Өнгөрсөн цаг хугацаа аймшигтай байсан. Гэхдээ би хүүтэйгээ уулзана гэж итгэж байсан учраас тэсч байлаа” гэсэн байна.
Гэр бүлийг уулзуулах үйл ажиллагаа Ченду дахь цагдаагийн газрын дэргэд болсон бөгөөд хүүд аавыг нь танилцуулах үед тэрбээр өвдөг дээрээ сөхрөн уйлж эхэлсэн ажээ.
Дөнгөж хөлд орж байсан хүүгээ хайхаар түүний ээж Сычуань болон бусад хөрш зэргэлдээ аймгуудаар явж байсан хэдий ч олоогүй гэнэ. Тийнхүү хүүгээ хайж цөхөрсөн эх 2011 онд хорт хавдрын улмаас хорвоог орхижээ.
Хүүгийн аав Сан Юхонг “Миний эхнэрийн хамгийн том хүсэл нь амьд сэрүүн дээрээ хүүгээ олж уулзах байсан. Тэр өөд болтлоо хүүгээ олно гэдэгтээ итгэлтэй байсан” хэмээн ярьсан байна.
Сан Бинийн хувьд 2014 оны аравдугаар сард Зянсу нь орон нутгийн цагдаагийн байгууллагад өөрийн ДНХ-ийн дээжийг өгч гэр бүлээ олж өгөх хүсэлтийг гаргаад зогсохгүй салж хагацсан гэр бүлүүдийг уулзахад тусладаг “Хүүхдүүд гэртээ ирнэ” сайтынхнаас ч тусламж авсан гэнэ. Түүний аав CNN-д өгсөн ярилцлагадаа “Хулгайлагдсан хүүхдийг худалдаж авсан аав, ээжийг нь буруутгаж байна. Миний хүүг өдий хүртэл нууцлаж байсанд нь үнэхээр гомдолтой байгаа. Хүү минь ирсний дараа тэдэнд ял эдлүүлнэ” гэжээ.
Сан Бин өссөн хотоо орхиж аав дээрээ ирэх эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд ямартай ч одоогоор түр хугацаанд аав, дүү хоёртойгоо хамт байгаа аж.
Хулгайлагдсан хүү 24 жилийн дараа гэр бүлийнхэнтэйгээ уулзжээ | ||
Үзсэн: 6740 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.