Монгол цэргийн музей өнөөдөр “Хобби-2015” үзэсгэлэнгээ дэлгэлээ. Музейн хамт олон өмнө гурван ч удаа Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч нарийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сонирхол, Зэвсэгт хүчний цуглуулагч нарыг дэмжих, олон нийтэд сурталчлах, арвижуулах, ижил төстэй цуглуулагч хувь хүн, төрийн бус байгууллагатай холбох зорилгоор, уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Анх энэхүү үзэсгэлэнг Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнуудын цуглуулгаар гаргаж байсан бол 2013 онд Зэвсэгт хүчний офицер, ахлагч нар болон Монгол Улсад нэр хүндтэй цуглуулагчдын арвин цуглуулгын дээжсээс, 2014 онд офицер, ахлагч нар болон тэдний үр хүүхдийн цуглуулгаар зохион байгуулсан юм.
Үзэсгэлэнгийн арга хэмжээг нээж Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар “Бид Монгол цэргийн музейн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ музейн хамт олон хойч ирээдүйгээ эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэхэд онцгой ач холбогдолтой олон чухал ажлыг хийж гүйцэтгэжээ" гэж онцлосон юм.
“Хобби-2015" үзэсгэлэн дэлгэгдлээ | ||
Үзсэн: 1072 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.