![](/uploads/201501/news/thumb/59befaf0aff8b0c695fb5a65fa5124e8_x3.jpg)
Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, БНХАУ-ын өмчит “Шанхай констракшн” компанийн төлөөллүүд санамж бичиг баталлаа.
Учир нь манайд одоо ашиглаж буй "Спортын төв ордон" 1985 онд БНХАУ-ын тусламжаар баригдсан бөгөөд МХЕГ-аас цаашид ашиглахад аюултай гэсэн дүгнэлтийг гаргаад буй аж. Тиймээс салбарын яамны зүгээс шинэ ордон барих шаардлага гарсан юм. Харин Үндэсний шигшээ багуудын тухайд бэлтгэл сургуулилтаа хийх өөр ордонгүй тул ашигласаар иржээ.
Одоо байгаа ордонд жилдээ улсын болон олон улс, тив, дэлхийн 140 тэмцээн зохион байгуулагддаг байна. Харин шинээр баригдах Спортын ордны тухайд багтаамж хүчин чадлын хувьд олон улсын стандартад нийцсэн байгууламж, цогцолбор бүхий байр юм байна.
Тухайлбал, 50 метр усан бассейн, 2500 хүний суудалтай спорт-урлагийн заал, 1000 хүний суудалтай туслах заал, Үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчдын бэлтгэл, дасгалжуулалт хийх зориулалт бүхий бэлтгэлийн 30 гаруй заал, тамирчдад үйлчилгээ үзүүлэх спортын эмнэлэг, бэлтгэл, дасгалжуулалтад хяналт тавих лаборатори, спортын сургууль, албан тасалгаа, зочид буудал зэргээс бүрдэж байгаа юм.
Шинэ "Спортын төв ордон"-г “Буянт-Ухаа” спортын ордонг барьсан БНХАУ-ын өмчит “Шанхай констракшн” компаниар бариулахаар ийнхүү санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.
Шинэ "Спортын төв ордон"-той болно | ||
Үзсэн: 1446 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.