Шууд Chart

Футзалны өсвөрийн “Дуулиан 2020” үргэлжилж байна

2015-01-16 17:19:40

Өсвөрийн хөлбөмбөгчдийн футзалны аварга шалгаруулах ес дэх удаагийн “Дуулиан 2020” тэмцээний III дах шатны тоглолтууд буюу хотын аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд явагдаж байна.

Өнөөдөр 13 хүртэлх насны хөвгүүдийн Е хэсгийн Хас Банкны ивээн тэтгэлэгтэй 6-р сургуулийн баг өөрийн талбайдаа 104-р сургуулийн багийг хүлээн авч тоглож байна.  

 

Мөн өнөөдөр 16:00 цагаас Хүчит Чулуут компанийн ивээн тэтгэлэгтэй Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн 15 хүртэлх насны баг Кейси Файн компанийн ивээн тэтгэлэгтэй, Хан-Уул дүүргийн 75-р сургуулийн багтай тоглож эхэлсэн бол 17:00 цагаас 24-р сургуулийн 17 хүртэлх насны баг Ард Даатгалын 106-р сургуулийн багтай тоглохоор болжээ.

Эдгээр сургуулийн багууд “Дуулиан 2020” тэмцээний  хотын аварга шалгаруулах тэмцээний С хэсэгт оноолт таарсан юм.

Харин маргааш нэгдүгээр сургуулийн спорт танхимд 17 хүртэлх насны хөвгүүдийн А хэсгийн эхний тоглолт  Худалдаа Хөгжлийн банкны  тэтгэлэгтэй  талбайн эзэн баг 57-р сургуулийн багуудын хооронд болно. Мөн "Хоршоолол" клубын байранд хоёр тоглолт болохоор төлөвлөгджээ.

Тэгвэл мөн өдөр  Делойтте Онч компанийн 28-р сургуулийн 15 хүртэлх насны баг 10:00 цагаас өөрийн талбайдаа Саунд Оф Монголия компанийн 58-р сургуулийн багийг хүлээн авч тоглох бол 11:00 цагт “Дуулиан 2020” тэмцээний 17 хүртэлх насны ангиллын Н хэсэгт оноолт таарсан 28-р сургууль, Чандмань цогцолбор сургуулийн багуудын эхний тоглолт болох юм байна.

Өдрийн 13:00 цагаас Хас банкны ивээн тэтгэлэгтэй Шинэ Монгол сургуулийн 17 хүртэлх насны баг өөрийн талбайдаа Дэлхийн зөн Хайлаастын 72-р сургуулийн багтай тоглоно.

Мөн сургуулийн спорт танхимд 14:30 цагаас 20 хүртэлх насны ангиллын В хэсэгт оноолт таарсан Шинэ Монгол, 72-р сургууль төгсөгчдийн холбооны тоглолт  тус тус болох юм байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Футзалны өсвөрийн “Дуулиан 2020” үргэлжилж байна   
Үзсэн: 1253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй