Шууд Chart

"Лейкэрс", "Кавалерс" багууд нүүр туллаа

2015-01-16 17:36:33

NBA-гийн 69  дэх улирлын зарим онцлох тоглолтын мэдээллийг хүргэдэг билээ. Энэ өдөр талбайд гурван тоглолт болсны нэг нь "Лос Анжелес Лейкэрс" талбай дээрээ "Клевлэнд Кавалерс" багтай тоглож хожсон явдал байв. 

Тус тоглолтод Леброн Жеймс, Коби Бриант нар хоёул талбайд гарсан. Тоглолтын эхний хагаст Лейкэрс дөрвөн онооны зөрүүгээр буюу 57:61 харьцаагаар тэргүүлсэн ч сүүлийн хагаст тааруу байж 109:102 харьцаагаар ялагдал хүлээлээ. Харин Клевлэнд зургаа дараалсан ялагдлаа зогсоосон бөгөөд 20 хожил 20 хожигдолтой Дорнод бүсийн зургаад бичигдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 36 оноо, самбараас 5 бөмбөг, 5 оновчтой дамжуулалтыг өгч багаа тэргүүлсэн бол Кари Ирвинг 22 оноо, Кэвин Лов 17 оноогоор туслажээ. Харин эсрэг багаас Жордан Хийл 20 оноог авсан бол тус багийн лидер Коби Брайнт 19 оноо, 17 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Бусад тоглолтууд:                                                                                                                                                               Нью-Иорк Никс 79-95 Милоуки Багс
Оклахома Сити Тандер 101-112 Хьюстон Рокетс
Клевлэнд Кавалерс 109-102 Лос Анжелес Лейкэрс

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Лейкэрс", "Кавалерс" багууд нүүр туллаа   
Үзсэн: 1410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй