Шууд Chart

“Дуулж л явъя даа” цэнгүүн болно

2015-01-16 17:35:47

МУСТА дуучин Г.Бадамцэцэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард урд хөршийг зорьж нүдний хагалгаанд орсон.

Тэгвэл дуучин бүсгүй өөрийн бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тодруулбал,  түүний  “Дуулж л явъя даа” цэнгүүн энэ сарын 30-ны 19:00 цагт “IBIZA” клубт болох гэнэ.

Цэнгүүнд дуучин Г.Бадамцэцэг өөрийн хамтрагч Ж.Энхболдын хамт уран бүтээлээ толилуулахаас гадна МУГЖ У.Далантай, ”Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, ”Сүнс” хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн, дуучин Б.Болд Э.Чулуунчимэг, Р.Лхамаа, Ж.Сүрэнлхам болон “Take off”, “Нэгэн зүгт”, “МС соllection”, реппер МВ нар оролцож ая дуугаа өргөх юм. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Дуулж л явъя даа” цэнгүүн болно  
Үзсэн: 1364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй