Оросын шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капелло хөлбөмбөгийн өнөө цагийн хамгийн шилдэг хоёр тоглогчийн талаар дараах зүйлийг ярьсан байна.
Капелло: "Роналдо Мессигээс олон Ballon d'Or хүртэж чадах уу, гэж үү? Энэ маш сонирхолтой тулаан шүү. Месси бол Роналдогоос илүү гоц авъяастан. Гэхдээ тэр клуб дотроо асуудалтай байгаа. Энэ нь ч цаашдаа зарим асуудлыг үүсгэж болзошгүй. Кристиано бол маш чанга мөн маш хүчирхэг сэтгэл зүйтэй. Тэр бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч болохыг хүсч байгаа. Бас их гайхалтай багт тоглож байгаа шүү дээ. Түүний багийнхан нь бүгд л түүнд тусалдаг. Тэр ч хариуд нь багтаа тус хүргэж байгаа. Багийн хамтрагчдаа хүндэлж, үргэлж шаргуу хөдөлмөрлөх нь чухал. "
Мессигийн ирээдүйн талаар асуухад Капелло: "Барселона хэзээ ч Мессиг зарах ёсгүй. Месси шиг тоглогчийг яаж зарж болох юм бэ? Би өнгөрсөн 7 хоногт түүний тоглолтыг харсан. Тэр эхлэлийг сайн тавиагүй бас өөртөө ч сэтгэл хангалуун бус байгаа санагдсан. Харин гэнэт л тэр сэрж гайхалтай тоглолтыг харуулсан шүү дээ. Барселона түүн шиг тоглогчийг зарж чадахгүй." гэсэн байна.
Месси, Роналдо нарын тухай дуусдаггүй үзэл бодол | ||
Үзсэн: 3617 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.