Яармагийн морин тойруулгын дэргэд монгол нохдын 2015 оны анхны цугларалт энэ амралтын өдрүүдэд боллоо.
Уг цугларалтыг уламжлал ёсоор монгол банхар үржүүлгийн “Арслан” клубээс зохион байгуулсан юм. Цугларалтад монгол банхар болон анч, тайга ноход сонирхогчид олноор хүрэлцэн ирсэн юм.
Нийт 100 орчим нохдод сэрвээний өндөр, биеийн жинг, цээжний тойрог зэрэг хэмжилтүүд хийж хамгийн, хамгийн номинациудыг тодрууллаа.
Хамгийн өндөр монгол банхар 74 см өндөртэй байсан бөгөөд хамгийн хүнд жинтэй банхар 69 кг байлаа. Мөн хамгийн өргөн ястай нохойны цээжний тойрог 100 см байжээ.
Монгол банхруудын цугларалт боллоо | ||
Үзсэн: 1314 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.