![](/uploads/201501/news/thumb/11390be5097124d5e8390462444c47cd_x3.jpg)
35 жилийн түүхт уралдаанд Монголын багийг төлөөлөн 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж, Унгарын 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр Ө.Бямбацогт, мотоциклийн ангилалд 83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар, 117 дугаартай Ч.Анар нар оролцлоо.
Монгол-Унгерийн хамтарсан "UNIQA SANDLANDER" баг гурван автомашинаар өрсөлдсөн. Уралдааны гурав дахь өдөр манайхны 413 дугаартай автомашин техникийн гэмтлээс үүдэн уралдааны замыг орхисон бол 11 дэх өдөр Унгарын багийн ахлагч Шандорын унаж, Жаргалсайханы чиглүүлсэн 355 дугаартай автомашины мотор нь эвдэрснээр замыг орхисон. Ингэснээр 431 дугаартай ОУХМ Н.Лхамаагийн баг гол найдвар болж үлдсэн. Тэд замаа амжилттай дуусгаж, нийлбэр дүнгээр 62 дугаар байрт орлоо. Мотоциклийн ангилалд Д.Болдбаатар 45 дугаар байр, анх удаа Дакарын замд уралдсан Ч.Анар замаа амжилттай дуусгаж, 78 дугаар байр эзлэв.
Харин мотоциклийн ангилалд Испанийн тамирчин Марк Кома тус төрлийн таван удаагийн аварга боллоо.
“Дакар ралли-2014” уралдаанд Монгол Улсаас анх удаа мотоциклийн ангилалд ОУХМ Д.Болдбаатар оролцож байсан бол энэ жил бүтэн багаараа оролцож, тэр тусмаа автомашины төрөлд анх удаа уралдаж, замаа амжилттай дуусгалаа.
"Дакар ралли"-д Монгол-Унгерын баг амжилттай оролцлоо | ||
Үзсэн: 1018 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.