Шууд Chart

Ч.Санжаадамба 500 грамм алтан гулдмайгаар байлуулжээ

2015-01-19 11:49:57

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн төв, Шилийн гол хотод  болсон нэгэн сонирхолтой барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, 500 грамм алтан гулдмайгаар шагнуулжээ.  

Энэхүү барилдаанд Өвөрмонгол, Монголын тус бүр шилдэг найман бөх оролцож хасагдах журмаар өрсөлдсөн байна. Түрүү бөхөөр улсын заан Ч.Санжаадамба шалгарсан бол үзүүрт улсын заан М.Өсөхбаяр үлджээ.

Мөн энэхүү барилдаанд улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Э.Энхбат, Б.Сугаржаргал, Ч.Баянмөнх, Б.Амарзаяа нарын шилдэг бөхчүүд оролцсон байна.

Наадмыг зохион байгуулагчдын зүгээс барилдаанд оролцсон нийт бөхчүүдэд тус бүр нь 5000 юанийн үнэтэй алтан зоос бэлэглэжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ч.Санжаадамба 500 грамм алтан гулдмайгаар байлуулжээ  
Үзсэн: 1086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй