Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой 19:30 минутад Чехийн нийслэл Прага хотноо хийх албан ёсны айлчлалаа эхлүүллээ. Тэрбээр тус хотод галт тэргээр хүрэлцэн очсон бөгөөд түүний энэхүү үйлдлийг Чехийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд онцлон бичиж байна. Галт тэргээр тус улсад гадаадын төрийн тэргүүн айлчлан ирж байсан тохиолдол 30 жилийн өмнө л болж байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын нийслэл Берлин хотоос Прага хотыг зорьсон билээ. Түүнийг Чех улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад хэргийн яам, Монгол Улсын ЭСЯ-ны төлөөлөл угтан авсан байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Чех улсын Ерөнхийлөгч Милош Земан, Ерөнхий сайд Бохуслав Соботка болон парламентын дээд, доод хурлын дарга нартай уулзах юм. Уулзалтын сэдэв нь хоёр улсын эдийн засгийн хамтын харилцааг өргөжүүлэхэд Чех улсын аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах болон ундны усны нөөцийн асуудал байх ажээ.
Маргааш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Прага дахь Карлын Их Сургуульд зочилж, Монгол судлалаар суралцаж буй оюутнуудтай уулзах юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг Чехийн хэвлэлүүд онцлож байна | ||
Үзсэн: 1150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.