![](/uploads/201501/news/thumb/116f5ae1afaed5656f584f9b43ad304f_x3.jpg)
Увсын домогт долоон харын нэг Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Монгол Улсын начин Дүгэрийн Солоон агсны нэрэмжит барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болж өндөрлөлөө.
Барилдаанд аймгийн хурц арслан А.Алтанхуяг, С.Ариунбилэг, Б.Одгэрэл, О.Гантулга, аймгийн арслан А.Сүмбээ, А.Отгонбаатар, Т.Занданбат, Б.Хашбат, Г.Баасандорж, М.Бадарч, П.Баярхүү, Ш.Дарханбат, Б.Бат-Өлзий, Б.Батдорж, М.Еркебулан, У.Батгэрэл тэргүүтэй аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглолоо.
Энэ барилдаанд Увс аймгийн Малчин сумын харьяат Увснуур дэвжээний бөх аймгийн хурц арслан О.Гантулга түрүүлж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Их Монголын хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Ц.Чимэддорж үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Таванхан дэвжээний бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл, Увс аймгийн Тэс сумын харьяат Увснуур дэвжээний бөх аймгийн харцага Ц.Мөнхбаяр нар үлдэв.
Д.Солоон начин нь 1964 оны улсын наадмын гурвын даваанд Завхан аймгийн заан В.Пүрэвжавыг, дөрөвт Ч.Адьяа зааныг, тавд Ц.Чимэд-Очир аваргыг давж шөвгөрөн зургаад Ч.Бээжин аваргад унаж начин цол хүртэж байжээ.
Баруун талтай, баруун хавсрах, дотуур өхийлдөх мэхийг голдуу хийдэг. 1960-1970 оны үед Увсын долоон хар хэмээн алдаршсан бөхчүүдийн нэг юм.
Д.Солоон агсны нэрэмжит барилдаан боллоо | ||
Үзсэн: 1227 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.