Шууд Chart

Месси Ла лигт 22 "хэт-рик" хийгээд байна

2015-01-19 17:54:14

Лионель Месси Депортивогийн талбайд "хэт-трик" хийж багтаа ялалт авчирлаа. Ингэснээр "Барселона" клуб 44 оноотой болж, хүснэгтийн хоёрдугаар байраа хадгаллаа. 

Ла лиг дэх карьерийнхаа 22 дахь "хэт-трик"-ээ хийсэн Лионель Мессигийн талаар "Барселона"-гийн дасгалжуулагч Луйс Энрике "Месси улирлын турш л маш өндөр түвшинд тоглож байгаа. Түүний шилдэг форм хэзээ ч буураагүй. Бид айлын талбайд үргэлж чанга хамгаалалттай тоглож байгаа. Бид довтолгоондоо төдийгүй хамгаалалтандаа ч үр ашигтай байх шаардлагатай. Гэхдээ энэ хоёр хэсэгт сайжруулах зүйлс байсаар л байна. Ялалтууд л илүү сайжрахад туслана" гэсэн байна.

Лионель Мессигийн хувьд 19 гоолтойгоор Ла лигийн мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Месси Ла лигт 22 "хэт-рик" хийгээд байна   
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй