Дэлхийн цасны өдрийг Монголд анх удаа өнгөрсөн ням гарагт тэмдэглэн өнгөрүүллээ. Монголын цанын холбоо өнгөрөгч 2014 оны 10 дугаар сард Олон улсын цанын холбоонд Дэлхийн цасны өдөртэй нэгдэх санал хүсэлт, төслөө явуулсан аж. Улмаар 2014 оны 12 дугаар сард Монголчууд Дэлхийн Цасны өдөртэй нэгдэхээр болж Олон улсын цанын холбооны Ерөнхий ивээн тэтггэгч Герман улсын АУДИ компаниас 33 сая төгрөгийн үнэ бүхий тэмцээн зохион байгуулах зам, талбай чимэглэлийн хэрэглэл материалын туслалцааг энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч Дэлхийн цасны өдөр зам талбайгаа чимэглэн ашиглажээ.
Өнгөрсөн ням гарагт болсон Дэлхийн цасны өдрийн өдөрлөгийн арга хэмжээний гүйлтийн цана, уулын цана, Snowboard зэрэг гурван төрлөөр үнэгүй сургалт зохион байгуулсан байна. Мөн мэргэжлийн тамирчид үзүүлэх тоглолт хийн сонирхогчдын дундах тэмцээнийг анх удаа найман насны ангиллаар зохион байгуулжээ. Дашрамд дурдахад, өдөрлөгт нийт 380 гаруй хүн оролцсон байна.
Дэлхийн цасны өдрийг анх удаа тэмдэглэв | ||
Үзсэн: 1054 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.