
Баянзүрх дүүргийн VIII хороонд оршин суугч 40 орчим насны иргэн гал түймрийн улмаас амиа алдсан хэрэг өнгөрөгч баасан гарагт гарчээ. Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 101 дугаарын утсанд тухайн өдрийн 06:12 цагт дуудлага ирснээр дөрвөн минутын дараа гал сөнөөгчид очиж, галыг унтраасан байна. Гал гарах үед гэрт 40-50 насны хоёр хүн байсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Эмнэлгийн байгууллагынхан 50 настай Б-д эмнэлгийн тусламж үзүүлж, ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвд хүргэсэн гэнэ. Одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй байна.
Галын улмаас 40 орчим насны иргэн амиа алджээ | ||
Үзсэн: 1241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.