
Энэ сарын 10-11-ний өдрүүдэд Нигерид гурван удаа дэлбэрэлт болж, хэдэн арван хүний аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр эдгээр хэргийг амиа золиослогч 10 настай охид үйлдсэн аж.
Энэ хэрэгтэй холбогдуулан “Боко Харам” бүлгийг буруутгаж байгаа юм. Учир нь тус бүлэглэл хөрш Камерунаас 80 орчим хүн хулгайлсны 50 нь 10-15 насны охид, хөвгүүд байсан билээ. Чад улсын Ерөнхийлөгч Идрисс Деби Итно тус хэрэгтэй холбогдуулан "Боко Харам" бүлгийн эсрэг эвсэл байгуулах нь хамгийн ойрын зөв гарц гэж бодож байгаагаа илэрхийлсэн байна.
10 настай охин амиа золиослов | ||
Үзсэн: 3273 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.