![](/uploads/201501/news/thumb/c75741b22d443fd57f31fee03e1a6983_x3.jpg)
Говьсүмбэр аймгийн ЗДТГ, "Петротрак" ХХК, Монголын авто мастеруудын холбоо хамтран зохион байгуулсан "Petrovis super cup-2015" бартаат замын уралдаан Чойр хотноо болж өндөрлөлөө. Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон тус уралдаанд 52 тамирчин эр зориг, уран чадвар, хурд хүчээ сорьсноос "Хишиг Арвин" компанийн тамирчин, Спортын мастер Ш.Гомбордорж #68 дугаартай төмөр хүлгээр уралдаж хол тасархай түрүүлсэн.
Мөн тэмцээнд амжилттай уралдаж шагналт байрт шалгарсан тамирчдыг дараах байдлаар урамшуулсан юм.
"Petrovis super cup" тэмцээн өндөр зохион байгуулалттай, чансаа өндөр боллоо" хэмээн тамирчид болон авто спорт сонирхогч оролцогчид дүгнэж байсан юм. "Энэ удаагийн "Petrovis super cup-2015" уралдааныг "Петровис" ХХК, НИК ХХК, "Петровис Тос" ХХК, "Мобил брэнд", "Triangle Tyre Mongolia", "Beiben Truck", "Юнигаз" зэрэг авто спортод элэгтэй аж ахуйн нэгжүүд дэмжин ажиллажээ.
Бартаат замын "Petrovis super cup" тэмцээн боллоо | ||
Үзсэн: 1811 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.