Шууд Chart

Баянцагаанчууд “Тэмээний баяр”-аа тэмдэглэж байна

2015-01-20 15:32:17

Баянхонгор аймгийн Баянцагаан сумынхан өчигдөр, өнөөдөр хоёр өдрийн турш “Тэмээний баяр-2015” уламжлалт наадмаа зохион байгуулж байна. Баярыг атан тэмээ, бэсрэг тэмээ, торомны уралдаан, сайхан тэмээтэй хос, шилмэл ингэ шалгаруулах болон тэмээтэй буухиа тэмцээн гэх мэт олон төрлөөр зохион байгуулж байгаа юм.

Монгол тэмээний уралдаанд Д.Сангидоржийн хөх, бэсрэг тэмээний уралдаанд С.Отгонбавуугийн улаан ат тус тус түрүүлсэн байна. Харин тэмээчдийн буухиа тэмцээнд Дэлгэрэх баг нэг, Гичгэнэ баг хоёр, Цэцэн баг гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.

Энэхүү баяр нь уламжлалт мал аж ахуй, өв соёлоо сэргээх, тэмээний тоо толгойг өсгөх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой аж.

Баяцагаан сумын хэмжээнд 2013 онд 1006 тэмээ тоологдож байсан бол 2014 онд 1256 болж өссөн гэнэ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Баянцагаанчууд “Тэмээний баяр”-аа тэмдэглэж байна  
Үзсэн: 4037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй