“Shinobu cup-2015” бодибилдинг, фитнессийн тэмцээн энэ сарын 17-нд “Marguee 27” шөнийн клубт боллоо. Монголын бодибилдинг, фитнессийн холбоо, Монголын Залуучуудын Холбоо, “Шинобү” фитнесс клубтэй хамтран зохион байгуулсан тус тэмцээнд 33 байгууллагын 63 тамирчин шилдэг тамирчин /УАШТ-ий медальт/, залуу тамирчин /медаль аваагүй/, модель гэсэн гурван ангилалд өрсөлдөв.
Тамирчдыг зөвхөн тайзан дээр л хардаг хуучин хэв маягийг эвдэж, анх удаагаа энтертайнмент, шоу хэлбэрээр зохион байгуулсан нь энэ тэмцээний онцлог байлаа. УАШТ-ний медальт, шилдэг тамирчдын ангилалд Ж.Нурланаас бусад дэлхийн аваргын медальт, шилдэг тамирчид өрсөлдсөнөөс тэргүүн байрт Л.Саруулбат шалгарч, М.Сумъяа, Г.Жамц нар мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Модель ангилалд Б.Оюунгэрэл тэргүүлж М.Гульяа, М.Анужин нар удаалав. Л.Саруулбат, Б.Оюунгэрэл нар 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм. Харин залуу тамирчдын ангилалд Л.Амгаланбаатар аваргалж А.Баатар, О.Мөнхтулга нар удааллаа. Уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.
“Shinobu cup-2015” гурван ангилалд аваргаа тодрууллаа | ||
Үзсэн: 1105 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.