Жина Чонг хэмээх аялагч бүсгүй Монголын говиор найман өдрийн турш аяласнаа гэрэл зургийн хальснаа буулгажээ. Тэрбээр аяллынхаа тэмдэглэлд “Бид мянга мянган оддын доор, нүүдэлчин ардын дунд гэрт хоноглож, ямааны сүү, айраг ууж, тэмээ унан, биднээс өөр хэн ч байхгүй мэт онгон зэрлэг байгалийг харж, биширч явах сайхан байлаа. Үүгээр ч зогсохгүй бид халуун чулууг ашиглан хийсэн тогооны “боодог” зооглолоо. Мөн монгол хүүхдүүд маш өхөөрдөм. Гурван нас хүртэл нь даахийг нь үргээдэггүй гэсэн заншилтай учраас хүү, охины аль нь болохыг тааж мэдэхэд бэрх байсан.
Гялтаганасан алтан шаргал элстэй уужим тэнүүн говийн дунд зогсох мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Говь нутгийн жаргах нар, шөнийн тэнгэрт гялалзах одод, хайрхан шүтээнүүд гээд аяллын замд таарсан бүхэн минь энэ насанд харж болох ховорхон зүйлсийн нэг байлаа” гэж бичсэн байна.
Ингээд эрхэм уншигч танд аялагч бүсгүйн дарсан гэрэл зургуудыг хүргэе.
Монголын говь аялагч бүсгүйн нүдээр... | ||
Үзсэн: 5916 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.