98 дахь удаагийн Австралийн нээлттэй тэмцээн өчигдөр (I.18) албан ёсоор нээлтээ хийлээ. Өмнөх жилүүдэд Мельбурний халуу шатсан нар тамирчдûг багагүй цухалдуулдаг байсан бол энэ удаа усархаг борооноос болж задгай талбайд явагдах байсан ихэнхи тоглолтууд товлосон хугацаанаасаа хоцорч эхэлсэн юм. Тэмцээний эхний өдөр чансааны 14-т эрэмбэлэгдсэн ОХУ-ын Мариа Шарапова ялагдаж Мельбурнийг орхилоо. Шарапова өнгөрсөн оны Уимблдод хоёрдугаар шатнаас, Америкийн нээлттэй тэмцээнд 3-р шатнаас хасагдаж байсан бол энэ удаа эхний шатыг давж чадсангүй. Нутаг нэгт Мариа Кириле́нкод 7:6(4) 3:6 6:4-өөр ялагдахдаа Шарапова нийт 66 алдаа гаргаж, 11 удаа давуулалтаа алджээ. ”Би ердөө л ялалт байгуулж чадсангүй. Надад боломж байсан ч гэсэн би түүнийгээ ашилах тал дээрээ алдаа гаргалаа. Гэхдээ би хэн нэгнээр өрөвдүүлмээргүй байна” гэж Мариа тоглолтын дараа ярьжээ. Мариа Кириленког дараагийн шатанд Австрийн Месбургер хүлээж байна. 22 настай энэ бүсгүй 2001 онд мэргэжлийн карьераа эхлүүлсэн бөгөөд Шараповатай хамт хос төрөлд өрсөлддөг байсан юм.
Цагаан картаар Мельбурнд ирсэн Жюстин Энин эхний шатанд нэг нутгийн Кирстен Флипкенсийг 6:4, 6:3-аар буулган авлаа. Мөн Ким Клийстерс Канадын Валере Тетреаултыг ядах юмгүй (6:0, 6:4) өвдөг сөхрүүлж хоёрдугаар шатанд шалгарлаа. ”Би энд ирэлгүй их уджээ. Тийм болохоор бүх зүйл надад цоо шинэ мэдрэмжийг төрүүлж байгаа байх. Би яг л жаахан хүүхэд шиг догдîëäîã. Ýхний тоглолтоо хийхийн өмнө нилээд сандарсан шүү” хэмээн Клийстерс сэтгэгдлээ хуваалцсан байна.
Эрэгтэйчүүдээс Энди Мюрей, Рафаель Надаль, Энди Роддик нар шилдгүүд битүү дээвэртэй Род Ловер Аренад эхний шатны тулаанаа хийж ялалт байгууллаа. ”Битүү дэвэртэй ордонд тоглох жаахан эвгүй юм. Анх удаагаа би энэ ордонд тоглож байна” хэмээн Мюррей сэтгүүлчдэд ярьсан бол ”Эхний шатны тоглолтууд их хүнд болдог юм. Энэ тоглолтонд л сэтгэлзүйн давуу байдал үүсгэж чадвал дараа дараагийн тоглолтуудад амар байдаг” гэж Роддик ярьжээ. Нээлтийн өдөр Род Ловер ордонд үймээн дэгдээж утаа гаргасан 10 гаран дэмжигчдийг цагтаа нар баривчилж зохих газар нь хүргэсэн байна.
Шарапова хасагдаж, Жюстин Энен эргэн ирлээ | ||
Үзсэн: 1400 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.