Шууд Chart

Зарим замуудын хаагдах хугацаа товлогдлоо

2013-08-15 09:00:36

Энхтайваны өргөн чөлөөний зүүн хэсэг буюу Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон - Чулуун-Овоо - Тролейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замыг 15 хоног хэсэгчлэн хааж зам барилгын ажил хийнэ. Зам хаах хугацааг дараахь байдлаар төлөвлөжээ.

8 сарын 14 - 8 сарын 17-ныг дуустал Эскадрилийн хөшөөний тойрог хэсгийн хойд урсгалыг бүтэн хаана.
 
8 сарын 17 - 8 сарын 19-нийг дуустал Офицеруудын ордны буцаж эргэх тойргоос Чулуун-Овооны тойрог чиглэлд 150 метр замыг хаана.
8 сарын 19 - 8 сарын 22-ныг дуустал Чулуун-Овооны тойрог хэсгийг хэсэгчилж хаана.
 
8 сарын 21 - 8 сарын 24-нийг дуустал "Гялс" төв рүү эргэдэг уулзвараас зүүн тийш 180 метр замын урд урсгалыг хаана.
 
8 сарын 24 - 8 сарын 26-ныг дуустал дээрх хэсгийн хойд урсгалын 100 метр замыг хаана.
 
8 сарын 25 - 8 сарын 27-ныг дуустал Зүүн чиглэлд явах хот хоорондын авто вокзалаас Тролейбусны эцсийн буудал хүртэл 600 метр замын хойд урсгалыг хаана.
 
8 сарын 27 - 8 сарын 29-нийг дуустал дээрх хэсгийн урд урсгалыг хаана.
 
8 сарын 28 - 8 сарын 29-нийг дуустал Эскадрилийн хөшөөний тойргоос Чулуун-Овооны тойрог хүртэл 380 метр замыг бүтэн хаана.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Зарим замуудын хаагдах хугацаа товлогдлоо  
Үзсэн: 1374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй