![](/uploads/201308/news/thumb/9b4daee908d5b49570a2272f1874cb38_x3.jpg)
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 19-28-ны хооронд улс орон даяар үргэлжилнэ. Нийслэлчүүдийн хувьд 19-нөөс 23-ны хооронд өмнөх хичээлийн жилд уг цэцэрлэгт хамрагдаж байсан хуучин хүүхдүүдээ бүртгэж, 26-наас 28-ны хооронд шинээр элсэх хүүхдүүдээ бүртгэхээр болсон байна.
Бүртгэлийн явцыг ийн ангилах болсон шалтгаан нь өмнөх жилийн хуучин хүүхдүүдээс цэцэрлэгт хамрагдахгүй хүүхдүүдийн орон тоог тооцох зорилготой аж. Сүүлийн гурав хоногт шинээр элсэх хоёр настнууд болон сул гарсан орон тоон дээрх хүүхдүүдээ авах юм байна.
Цэцэрлэгт бүртгүүлснийхээ дараа цагаан хорхойн шинжилгээг авахаар болсон. Тодруулбал, таны хүүхэд цагаан хорхойтой гэдэг нь шинжилгээгээр тогтоогдлоо ч орон тоог нь эмчлээд иртэл хадгалж байхаар зохицуулалт хийх юм.
Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээн дэх цэцэрлэгийн орон тоо нийт хүүхдүүдийнхээ 65 хувийг л хамруулж чадахаар тооцоо гараад байна. Тиймээс цэцэрлэгийн элсэлтэд хэн хамгийн эхэнд дугаарлаж, бүртгүүлнэ, тэр эцэх эхийн хүүхэд бүртгүүлнэ гэсэн зарчмаар элсэлтийг зохион байгуулахаас өөр аргагүйд хүрээд байгаа талаар албаныхан учирлаж байлаа. Гэхдээ цэцэрлэг бүрийн гадаа, хуучин явж байсан хүүхдийн тоо, нийт ангийн тоо, хэчнээн хүүхдийн багтаамжтайгаас хэдээр хэтрүүлж авч байгаа, энэ жил хэдэн хүүхэд шинээр элсүүлэх юм гэдгийг ойлгомжтой, нэг бүрчлэн тайлбарлаж бичиж, эцэг эхэд мэдээлэл өгөхөөр болсон байна.
Цагаан хорхойны шинжилгээг цэцэрлэгт бүртгүүлсний дараа авна | ||
Үзсэн: 1630 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.