Шууд Chart

Их хэмжээний алт, эрдэнэс хилээр гаргахыг завджээ

2013-08-15 09:08:41

Хилээр их хэмжээний алт, эрдэнэс авч гарахыг завджээ. Энэ сарын 12-ны өдөр Буянт-Ухаа гаалийн улсын байцаагч нар Сөүл - Улаанбаатар чиглэлийн ОМ-302 чиглэлийн онгоцны зорчигч О-гийн гар цүнхэнд байсан үнэт эдлэлүүдийг илрүүлсэн байна.

Тэдгээр үнэт эдлэлүүд дотор  5,2 кг алтнаас гадна монетон гоёл чимэглэлийн зүйлс байсан бөгөөд  нийт  үнэн дүн  нь ойролцоогоор 400 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх аж.  
 
Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй тул Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Их хэмжээний алт, эрдэнэс хилээр гаргахыг завджээ   
Үзсэн: 1958 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй