Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд

2015-01-21 09:36:58

1905 оны энэ өдөр Францын загвар зохион бүтээгч Кристиан Диор мэндэлсэн байна.

1941 оны энэ өдөр Испанийн тенор Пласидо Доминго мэндлэв.

1793  оны энэ өдөр Францын XVI Людовик хааныг Парисын хувьсгалын талбайд цаазаар авчээ.

1846 оны энэ өдөр Ф.М.Достоевскийн “Дорд үзэгдэгсэд” романыг хэвлэв.

1846 оны энэ өдөр “Лондон Дейли ньюс” сонины анхны дугаар худалдаанд гарлаа.

1908 оны энэ өдөр Нью-Йоркийн олон нийтийн газар тамхи татсан эмэгтэйчүүдийг 25 ам.доллараар торгох шийдвэр гарчээ.

1911 оны энэ өдөр Монте-Карлод автомашины уралдаан анх удаа болсон байна.

1911 оны энэ өдөр АНУ-ын эмч Ф.Раус хорт хавдрын вирусийг нээжээ.

1924 оны энэ өдөр В.И.Ленин таалал төгсөв.

1976 оны энэ өдөр Франц-Английн хамтран бүтээсэн “Конкорд” онгоц анхны нислэгээ хийв.

1977 оны энэ өдөр Франц улсад үр хөндөлт хийхийг хуулиар зөвшөөрчээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Энэ өдөр дэлхийн түүхэнд  
Үзсэн: 1521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй