Шууд Chart

Буудлагынхан Кувейт улсыг зорилоо

2015-01-21 10:14:21

Өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн манай буудлагын шигшээ баг энэ оны анхны олон улсын тэмцээндээ оролцохоор Кувейт улсыг зорилоо.

Манай тамирчдын цэц сорихоор зорьсон энэхүү тэмцээн ирэх 24-31-ний өдрүүдэд болох "Хааны нэрэмжит гран при"  юм.

Дэлхийн шилдэг мэргэн буучид оролцдог уг тэмцээнд манай тамирчид анх удаа оролцох гэж байна. Багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Олон улсын хэмжээний мастер Л.Уранзаяа, Э.Даваахүү, З.Батхуяг, Ч.Нарантуяа, З.Намдуун, Б.Намуунзул, Д.Лхагвасүрэн, Д.Лхамсүрэн нар багтжээ.

Энэ онд буудлагынхныг Рио Де Жанейрогийн олимпийн эрх олгох олон тэмцээн хүлээж байгаа. Ирэх дөрөвдүгээр сараас эхлэх Дэлхийн цомын дөрвөн цуврал тэмцээнд эхний хоёр байрт орсон тамирчид олимпийн эрх авах бол, арваннэгдүгээр сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тохиолдолд олимпийн эрх авах боломжтой.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Буудлагынхан Кувейт улсыг зорилоо  
Үзсэн: 1025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй