
Нэгдүгээр сарын 21-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Засгийн газрын саналыг мохоосон өрийн тааз”, “Хөх сав устгах “дайн” эхэллээ”, “Сар гаруй сатаарсан Ч.Сайханбилэг сайдад”, “Доголон” найрал хөгжмүүдээ “бүтэн” болгох юмсан” зэрэг мэдээ, материалыг онцлон хүргэжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас “Буянт-Ухаа” хороололд хоёр цэцэрлэг барьсан ч ашиглалтад оролгүй хагас жилийн нүүр үзлээ”, “Хямралын сайран бэлгүүд”, “Ч.Улаан: Ардын нам давахгүй гэсэн даваагаараа давдаг л юм байна”, “Гадаадад монголчууд амиа алдахад манай яам нот бичихээс өөрийг хийсэнгүй” зэрэг онцлох материалуудыг унших боломжтой.
“Улс төрийн тойм” сониноос “Ж.Батсуурь: Өөрсдөө буруутныг нэрлэх байх”, “МАХН нэг л өөр”, “Төр татварын дарамтны хажуугаар залилан хийхээ болиоч”, “Этолан цагийн дохиогоор гурван сая дахь иргэний мэдээллийг авна” гэх мэдээ материалыг уншиж болно.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Давосын чуулган өнөөдөр эхэлнэ”, “Ц.Энхбат: ХХЗХ зөвшөөрвөл “Мобиком” өнөөдрөөс үнэ, тарифаа бууруулахад бэлэн”, “Бие даагчид өмнөх Засгийн үед кнопчин байснаа мартчихсан бололтой” зэргийг онцложээ.
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас “МАН зөвшилцлийн гэрээгээ зөрчив”, “Т.Отгонбаяр: Хувийн хэвшлийнхэн хүнд үеийг давахад голлох үүрэгтэй” зэргийг уншаарай.
“Үндэсний шуудан” сонин “Н.Энхболд: Хүүхэд нэгэнт төрчихсөн байна”, “Эмнэлэгт улстөрчид биш, эхчүүд төрдөг”, “Н.Төгсцогт: Би ямар ч гэрээ байгуулаагүй” зэрэг мэдээ, материалыг онцлосон байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1087 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.