Шууд Chart

Цаначид "Оюутны универсиад-2015" наадмыг зорилоо

2015-01-21 11:49:20

Дэлхийн "Оюутны универсиад-2015" өвлийн спортын 27 дугаар их наадам анх удаагаа хоёр өөр улсын хотуудад зохион байгуулагдахаар болсон. Эхнийх нь энэ сарын 24-ний өдрөөс ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд болно. Энд "Универсиад-2015" наадмын цана, цанын хоёр төрөлт, трамплин, биатлон гэх дөрвөн төрөлд манай цаначид өрсөлдөнө. 

Энэхүү тэмцээнд оролцох Монгол Улсын тамирчид өнөөдөр эх орноосоо мордож байна. Словак улсад болох Универсиадын цанын тэмцээнд багийн ахлагчаар Монголын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн цанын дасгалжуулагч Б.Баттулга тэргүүтэй найман төлөөлөгч оролцоно.

"Универсиад-2015"-д оролцох тамирчдын бүрэлдэхүүнд эрэгтэй тамирчдаас ОУХМ Б.Бямбадорж (Үндэсний БТДС), Б.Амарсанаа (ШУТИС), Б. Ачбадрах (МУБИС), О.Гантулга (БХИС) нар, эмэгтэй тамирчдаас Э.Ариунтунгалаг (Үндэсний БТДС), Ж.Халиунаа (МУБИС) нар багтжээ.

Манай тамирчид "Универсиад-2015" наадмын дөрвөн зайн уралдаан, багийн тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангасан. Монголын баг тамирчид 1991 онд Японы Саппоро хотноо болсон өвлийн Универсиад наадамд анх оролцож байсан. Түүнээс хойш сүүлийн жилүүдэд болсон наадмуудад тасралтгүй оролцсоор ирсэн. Энэ удаагийн тэмцээнд баг тамирчдыг оролцоход МОСХ, Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ баг дэмжин тусалж байгаа аж. Харин Монголын цанын холбоо ямар нэгэн туслалцаа үзүүлээгүй аж.

Өвлийн "Универсиад-2015" наадмын уулын цана, сноуборд, керлинг, хоккей, уран гулгалт, шорт трейк, фристайлийн тэмцээнүүд Испани улсын Гранада хотноо ирэх хоёрдугаар сарын 4-14-ний өдрүүдэд явагдах юм.  Монголын тамирчид зөвхөн Словак улсад болох тэмцээнүүдэд оролцоно.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Цаначид "Оюутны универсиад-2015" наадмыг зорилоо  
Үзсэн: 1887 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-01-21 13:53
amjilt khusie..suul mushgij bolokhgui shuu

Бидэнтэй нэгдээрэй