Шууд Chart

Зарим сургууль цэцэрлэгийн барилгын ашиглалтыг зогсооно

2013-08-15 09:22:49

Цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй зарим сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтыг зогсоохоор болжээ. Тодруулбал, БГД-ийн 73, 38 болон 57, 47 дугаар цэцэрлэг, СХД-ийн 26 дугаар цэцэрлэг, БЗД-ийн 146, 10 дугаар цэцэрлэг, ЧД-ийн 18 дугаар цэцэрлэг, ХУД-ийн 32 дугаар цэцэрлэгүүдийн барилгыг цаашид ашиглаж боломжгүй гэдэг нь тогтоогдсон байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч барилгын ашиглалтын үйл ажиллагааг зогсоох дүгнэлтийг гурван сургууль дээр гаргасан. Бусад зургаан сургууль, цэцэрлэгийг НИТХ-ын 2012 оны тогтоолоор хөрөнгө, барилгыг актлахаар шийдвэрлэсэн юм.
 
Эдгээр сургууль, цэцэрлэгт хүүхэд оруулж болох эсэхийг дахин нягталсны эцэст Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үйл ажиллагааг нь зогсоох эсэх шийдвэрийг гаргах юм. Тиймээс дээрх  цэцэрлэг, сургуульд сурч, явж байсан хүүхдүүдийг ойр сургууль, цэцэрлэгүүдэд нь тараан байрлуулах зохицуулалтыг боловсруулж байгаа аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Зарим сургууль цэцэрлэгийн барилгын ашиглалтыг зогсооно   
Үзсэн: 1656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй