Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжиг болох “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балетыг хоёрдугаар сарын 1-ний өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.
Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургаадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилуулж байв. Харин 1884 оноос эхлэн балет мейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан байдаг. Манай улсад анх 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд тоглож байжээ.
Ирэх сарын нэгэнд тоглогдох “Жизель” балетын симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх удирдах бол туслах найруулагчаар МУГЖ Х.Гэрэлчимэг ажиллах юм байна.
Дүрүүдийн хувьд Жизельд СТА Ч.Ганчимэг, Альберт гүнд СТА О.Ганцоож, ойн захирагч Гансын дүрд СТА А.Өлзий-Орших, Батильдад СТА Р.Байгальмаа, Вильфридэд Ц.Төмөрсүх, Миртад Б.Саруул нар тус тус тоглоно.
“Жизель” хайр дурлалын эмгэнэлт балет тоглогдоно | ||
Үзсэн: 1946 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.