Шууд Chart

"Консонанс" хамтлаг олон улсын фестивалд амжилттай оролцлоо

2015-01-21 13:00:37

С.Гончигсумлаагийн  нэрэмжит  Хөгжим  бүжгийн  коллежийн төгсөгчид  Дуурь  бүжгийн  эрдмийн  театрын  Консонанс Оператик  поп  хамтлаг Оросын холбооны соёлын яамын төсөл Северо Байкальский хотод “Зах хязгааргүй хөгжим” нэрээр нэрлэгдсэн Олон улсын  VI фестивальд амжилттай оролцоод иржээ. 

Уг фестивальд Лучано Паваротти, УитниХьюстон, Сара Брайтман, Андреа Бочелли гэх мэт дэлхийн алдартай дуучдын сор бүтээлүүүдээс  дуулж улмаар олон улсын тайзнаа дуу хоолойгоо хүргэх зорилгодоо хүрч урагшилж яваа юм.

Тус хамтлагийн залуус маань 2015 ондоо багтааж өөрсдийн анхны CD-гээ болон тоглолтоо хийхээр шаргуу хөдөлмөрлөсөөр хоёр дахь шинэ уран бүтээлээ сонсогчиддоо хүргэхэд бэлэн болжээ. Испанийн хөгжмийн зохиолч Агустин Ларагийн Гранада хэмээх алдарт сонгодог бүтээлийг Консонансынхан  амьдруулжээ. Ингээд Гранада дууны клипийг хүргэж байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Консонанс" хамтлаг олон улсын фестивалд амжилттай оролцлоо  
Үзсэн: 1474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй