![](/uploads/201501/news/thumb/2fd591c28a4ec66a53873687073e21f3_x3.jpg)
ОХУ-ын Санкт-Петербург хотноо ирэх гуравдугаар сарын 7, 8-нд зохион байгуулах чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээнд Монголын шигшээ багийнхан “В” хэсэгт ОХУ, Украин, Шведтэй оноолт таарсан байна. “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжаны баг оржээ.
Мөн дөрөвдүгээр сарын 10, 11-нд АНУ-ын Лос Анжелес хотноо болох эрэгтэй чөлөөт бөхийн дэлхийн цомын “А” хэсэгт ОХУ, Куба, АНУ, Монголын баг хүч, ур чадвараа сорихоор таарсан бол тэмцээний “В” хэсэгт Иран, Белорус, Турк, Азербайжаны баг өрсөлдөхөөр болсон байна.
Чөлөөт бөхийн дэлхийн цомын сугалаа гарлаа | ||
Үзсэн: 1663 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.