Шууд Chart

Л.Толстойн бүтээлийг веб сайтад байршуулав

2015-01-21 13:14:45

“Л.Толстойн бүхнийг нэг товшилтоор” нэртэй төслийн хүрээнд Оросын агуу их зохиолчийн 90 бүлэг, нийт 761 бүтээлийг дижитал болгон Tolstoy. Ru веб сайтад байршуулсан байна.

Өөрөөр хэлбэл, зохиолчийн бүх бүтээлийг уншигчид үнэгүй татаж болохоор болжээ. Тус сайтад тавигдсан Л.Толстойн бүтээлүүд одоохондоо орос хэл дээр байгаа аж.

Тиймээс цаашдаа англи хэл рүү хөрвүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Сайтад тавьсан бүтээлүүдэд түүний зохиолуудаас гадна захиа, өдрийн тэмдэглэл, нийтлэлүүд байршуулжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Л.Толстойн бүтээлийг веб сайтад байршуулав  
Үзсэн: 1178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй