Шууд Chart

Хаврын анхны морин уралдаан шинийн дөрвөнд болно

2015-01-21 14:34:43

ММСУХ-ны хавар цагийн анхны бүсийн уралдаан "Дүнжингаравын хурд" хоёрдугаар сарын 22-нд буюу хаврын тэргүүн сарын шинийн дөрвөнд зохион байгуулагдахаар болсон бол дараагийн уралдаанууд нь Дорноговь, Сэлэнгэ аймагт шинийн 10-нд болохоор товлогджээ.

Харин зуны бүсийн уралдаануудын тухайд зүүн бүс Сүхбаатарт, говийн бүс Өмнөговьд, төвийн бүс Өвөрхангайд, хангайн бүс Булганд, баруун бүс Увс аймагт тус тус зохион байгуулагдахаар болж ММСУХ-оос Засгийн газарт санал оруулахаар болжээ.

Мөн энэ жил ММСУХ-ны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэрхүү түүхт ойн нэрэмжит "Боржигон" уралдааныг Төв аймгийн Баянжаргал сумын нутагт наймдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулахаар ярилцсан байна.

ММСУХ-ноос зохион байгуулдаг "Хангарьд" уралдааныг бүсийн статустай болгох талаар мөн ярилцаж, тавдугаар сарын сүүлээр зохион байгуулахаар товложээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хаврын анхны морин уралдаан шинийн дөрвөнд болно   
Үзсэн: 1733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй