Америкийн алдарт дуучин, жүжигчин, XX зууны урлаг, соёлын алдартнуудын нэг Элвис Преслийн анхны дуу бичлэгийг 300 мянган доллараар худалджээ.
“Рок-н-Роллын хаан” гэгддэг түүний “Миний аз жаргал” дууны дуу бичлэгийг энэ сарын 8-нд нэрээ нууцлахыг хүссэн нэг эрхэм худалдан авсан байна.
Дуучны мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан уг дуудлага худалдааг зохион байгуулжээ.
Элвис энэ дуугаа Америкийн Мемфис хотын “Sun Records” дуу бичлэгийн студид 18 доллараар бичүүлж байсан гэнэ.
Элвис Преслийн анхны дуу бичлэг өндөр үнэд хүрлээ | ||
Үзсэн: 1388 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.