![](/uploads/201501/news/thumb/bf4867a965d3b699f5e0ee197c113269_x3.jpg)
Тэмцээний хөтөлбөрийг танилцуулъя.
Нэгдүгээр сарын 23 (Баасан гараг)
10.00-14.00, 17.00-18.00
Эрэгтэй 57, 74 кг, эмэгтэй 53, 58, 60, 69 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
18.00-18.45 Нээлтийн ажиллагаа
18.45-20-30 Медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулалт
Нэгдүгээр сарын 24. Бямба гараг
10.00-14.00, 17.00-18.00
Эрэгтэй 61, 65, 70 кг, эмэгтэй 48, 55, 63, 76 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
18.30-20-30 Медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулалт
Нэгдүгээр сарын 25. Ням гараг
10.00-14.00 Эрэгтэй 86, 97, 125 кг -ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
15.30-17.30 Медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулалт
Энэ тэмцээнд манай бөхчүүд 1990 оноос хойш алгасахгүй оролцож энэ хугацаанд Л.Сэргэлэнбаатар /1991/, О.Пүрэвбаатар /1999/, Д.Отгонцэцэг /2011/, О.Бурмаа /2013-2014/ нар алтан медаль хүртэж байжээ.
Энэ жил И.Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнд манай бөхчүүд уламжлал ёсоор оролцоно. ОХУ-ын Буриад улсын эмэгтэй шигшээ багийн урилгаар Улаан-Үд хотод 10 өдрийн хамтарсан цугларалт хийсэн манай эмэгтэй үндэсний шигшээ багийн 9 бөх тухайлбал, Э.Нарангэрэл, Э.Даваачимэг, С.Бямбацэрэн, Э.Сумьяа, Т.Мөнхтуяа, С.Батцэцэг, О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг, О.Бурмаа нар Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, Т.Сүхбаатарын нарын удирдлага дор оролцоно.
“Цастын барс” клубээс дасгалжуулагч Д.Батням Б.Шоовдор /эмэгтэй 58 кг/, С.Наранцэцэг /эмэгтэй 60 кг/, Батсайханы Далайбаяр /эрэгтэй 57 кг/, Б.Өсөхбаяр /эрэгтэй 61 кг/ нарын дөрвөн бөхийн хамт Красноярскийг зорьжээ.
Олон улсын шүүгч Б.Болормаа, Б.Төмөрбаатар, С.Чинбат нар шүүгчээр оролцохоор явжээ.
Тэмцээнд оролцох гадаадын зарим орны бөхчүүдийг дор толилуулж байна:
Беларусь улс
Эрэгтэй чөлөөт бөх
57 кг Владислав Андреев /ДАШТ-ний хүрэл медальт/
74 кг Али Шабанов /ДАШТ-ний хүрэл медальт/
Эмэгтэй чөлөөт бөх
55 кг Залина Сидакова
60 кг Анастасия Гучок
75 кг Василиса Марзалюк
Казахстан улс
Эрэгтэй чөлөөт бөх
57 кг Расул Калиев, Сана Артас, Шокан Шынгысов, Нурсултан Найзабеков
61 кг Даулет Ниязбеков /ДАШТ-ний хүрэл медальт/, Дамир Толеукенов, Руслан Сексенбаев
65 кг Даурен Жумагазиев, Саятбек Окасов, Мейржан Аширов, Амандык Бакеев
70 кг Азамат Омуржанов, Нурлан Бекжанов, Азат Сакаев
74 кг Галымжан Усербаев, Жигер Закиров, Цотне Барамидзе
86 кг Есболат Нуржумбаев, Аслан Кахиже, Ислам Азизов
96 кг Мамед Ибрагимов, Алихан Жумаев
125 кг Даулет Шабанбай, Ержан Дуйсенбеков
Эмэгтэй чөлөөт бөх
48 кг Элеонора Абуталипова, Айдана Утегулова, Залина Жапарова
53 кг Татьяна Аманжол /азийн аварга/, Айжан Исмагулова, Кристина Яловенко, Назгуль Нурахан
58 кг Айым Абдильдина
60 кг Жулия Сатымбекова, Юлия Хамелис
63 кг Ольга Калинина, Эльмира Сыздыкова
69 кг Екатерина Ларионова, Альфия Шындавлетова
Япон улс
Эрэгтэй чөлөөт бөх
57 кг Шиничи Юмото /Олимпийн хүрэл медальт/
65 кг Котаро Танака
74 кг Цубаси Асаи
86 кг Шинуя Мацумото
125 кг Касутоши Каназава
Эмэгтэй чөлөөт бөх
48 кг Ю Мияхара /Залуучуудын олимпийн наадмын аварга/
53 кг Маю Мукаида /Залуучуудын олимпийн наадмын аварга/
55 кг Анри Кимура
58 кг Юкако Каваи, Каори Ичо /олимпийн 3 удаагийн аварга/
60 кг Харука Сато
63 кг Рио Ватари /Азийн наадмын аварга/
69 кг Масако Фукуичи
75 кг Чияки Иижима
ОХУ
Эрэгтэй чөлөөт бөх
48 кг Валентина Исламова, Надежда Федорова, Алина Морева, Дарья Лексина, Елена Вострикова, Анжела Ветошкина, Анастасия Табаева, Екатерина Полещук
53 кг Лориса Ооржак /ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/, Наталья Малышева /өсвөрийн дэлхийн аварга/, Екатерина Краснова /европийн аварга/, Стальвира Оршуш, Алена Адашинская, Любовь Сальникова, Нина Менкенова
55 кг Ирина Ологонова /ДАШТ-ний мөнгөн медальт/, Вероника Чумикова, Ольга Хорошавцева, Ирина Трапезникова, Надежда Третьякова, Виктория Шульгина
58 кг Мария Люлькова, Юлия Алборова
60 кг Жаргалмаа Цыренова, Светлана Липатова, Наталья Федосеева
63 кг Инна Тражукова, Валерия Лазинская /ДАШТ-ний хүрэл медальт/, Юлия Пронцевич, Ирина Богданова, Фоменко Анжела, Балданова Екатерина, Полина Тесленко, Анна Щербакова, Галина Хисматулина
69 кг Наталья Воробьёва /олимпийн аварга/, Анастасия Братчикова, Дариймаа Санжеева, Анастасия Щавлинская, Ксения Буракова, Жанна Дармаева
75 кг Екатерина Букина /ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/, Алёна Стародубцева, Алена Афанасьева, Евгения Пронцевич, Валерия Суворова, Алена Перепелкина
Эрэгтэй чөлөөт бөх
57 кг Виктор Лебедев /дэлхийн хошой аварга/, Тамир Гармаев
61 кг Жамал Отарсултанов /олимпийн аварга/, Александр Богомоев, Виктор Банзаракцаев, Опан Сат /европийн 3 удаагийн аварга/
65 кг Евгений Жербаев
86 кг Альберт Саритов /ДАШТ-ний хүрэл медальт/, Анзор Уришев /Европийн хошой аварга/
ЗХУ-ын Гавьяат тамирчин Иван Сергеевич Ярыгин /1948-1997/ Кемеров мужийн Шушескийн районы Сизая тосгонд төрсөн, 1978 онд Красноярск хотын Багшийн дээд сургууль төгссөн. Олимпийн хошой аварга /1972, 1976/, дэлхийн аварга /1973/, дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга, европийн гурван удаагийн аварга /1973, 1975-1976/, ЗХУ-ын дөрвөн удаагийн аварга /1970-1973/, 1982-1992 онуудад ЗХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан, 1993 онд Бүх оросын бөхийн төрлүүдийн холбооны ерөнхийлөгч, ФИЛА-гийн Товчооны гишүүнээр сонгогдон ажиллаж байв. ЗХУ-ын Гавьяат тамирчин /1972/, Красноярск хотын хүндэт иргэн.
МҮБХ
Чөлөөтийнхөн “Алтан Гран-При”-д оролцохоор Красноярскийг зорилоо | ||
Үзсэн: 1268 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.