![](/uploads/201501/news/thumb/350d865540921aeadc41dd6b5849c54e_x3.jpg)
Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид Дархан хотын "Марс" төвийн үнэт эдлэлийн лангуунаас 50 ширхэг бөгж хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ. Хөвсгөл аймгийн иргэн А нь бусадтай бүлэглэн энэ гэмт хэргийг үйлдэж, Улаанбаатар хотод ирж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байр хөлслөж байхдаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаад баригджээ.
Эдгээр гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь 22-28 насны эрэгтэй, эмэгтэй нэг нутгийн найзууд гэх залуус байсан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм.
Иргэд та бүхэн албан байгууллага, аж ахуйн нэгжийн камерынхаа системийг сайжруулан, орцны жижүүртэйгээ хамтарч ажиллан, хөршийн холбоогоо сайжруулж хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг илрүүллээ | ||
Үзсэн: 920 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.