Шууд Chart

“Эрдэнэс Оюутолгой” ХХК 17 тэрбумаар хуулийн зөвлөгөө авахаар төсөвт тусгажээ

2015-01-21 16:37:46

Манай улсын 2015 оны төсвийн тодотголд Засгийн газрын эх үүсвэрээр болон улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийт 789 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөсөн. Харин үүний 17.5 тэрбум төгрөгийг нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК АНУ-ын нэг хуулийн фирмээс зөвлөх үйлчилгээ авахдаа зарцуулахаар тусгажээ.

Энэ талаар өнгөрсөн даваа гарагт Засгийн газраас Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн Жагсаалтын төсөлд тусгасан байна. Үүнийг эдийн засаг хүндрэлтэй нөхцөл байдалд орсон гэж үзээд улсын төсвийг танаж байхад “Эрдэнэс Оюутолгой” компани Монголын ард түмний эзэмшиж буй 34 хувийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлж чадаагүй байж 17 тэрбум төгрөгөөр Америкийн компаниас хууль зүйн зөвлөгөө авахаар төсөвт оруулж ирж байна хэмээн УИХ-ын зарим гишүүн  эсэргүүцэж эхэлсэн байна.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Эрдэнэс Оюутолгой” ХХК 17 тэрбумаар хуулийн зөвлөгөө авахаар төсөвт тусгажээ  
Үзсэн: 2358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2015-02-06 09:58
bayartsogt uuruusuu gargaach.end tend $-oo martsan baih wii muu novshiin eh ornoo hudaldagch urvagch avilgalchin .uhesei.
50.185.140.xxx [50.185.140.xxx] 2015-01-24 16:41
unen shuu! bid oorsdiigoo l magtaad delhiid baihgui geed l baidag getel delhii mongolguigeer hogjood tsetsegleed tuildaa hurlee! harin mongolchuud bid oros hyatad 2-n dundaas unendee yaj ch orilood nemergui yum baina. sayahan 2017 ond mongoliig buren dampuurna gesen sudalgaanii dung unshijan yum baina.ortoi l bolow uu daa.ene bol ali neg nam hen negenees boloogui baihaa.uund gadna dotnii noloo gol ni mongolchuudiin archaagui zangaas l bolj baigaa baih.
63.92.242.xxx [63.92.242.xxx] 2015-01-24 09:10
Oorsdoo medehgui yum chini awch l taaraa!!! Yum awch baigA Bol tolj l taaraa!!! Ta nart hench zugeer yum ogohgui ZA!

Бидэнтэй нэгдээрэй