Шууд Chart

NBA: "Миами Хит" талбайдаа хожигдлоо

2015-01-21 17:09:05

NBA-гийн 2014-15 оны шинэ улирлын тоглолтууд эхлээд "замынхаа талд" оржээ. Өнөөдөр хоёр тоглолт болсон. Энэ өдрийн онцлох тоглолт Миами Хит талбай дээрээ Оклахома Сити Тандерыг хүлээн авсан тоглолт байлаа.

Тоглолтын эхний хагаст 49-50 харьцаагаар онооны ялимгүй илүүгээр талбайн эзэд тэргүүлж байсан ч сүүлийн хагаст тааруухан тоглолт үзүүлснээр 94-86 харьцаагаар ялагдал хүлээсэн байна. Тандерчууд сүүлийн гурван тоглолтод ялаад байгаа бөгөөд 21 хожил, 20 хожигдолтой өрнөд бүсийн есдүгээрт бичигдэж байгаа бол Миами Хит 18 хожил 23 хожигдолтой дорнод бүсийн долдугаарт бичигдэж байна.

Тус тоглолтод Рассиал Уэйстбрук 19 оноо, 10 самбараас бөмбөг авч, 6 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол Кэвин Дурант мөн 19 оноо, 8 самбараас бөмбөг авч, 8 оновчтой дамжуулалтыг үзүүлжээ. Харин эсрэг багаас Дуэйн Уэйд 18 оноо, 6 оновчтой дамжуулалт өгчээ

Бусад тоглолтууд:
Оклахома Сити Тандер 94-86 Миами Хит
Сан Антони Спөрс 109-99 Дэнвэр Наггетс

Нийтэлсэн: Б.Батхолбоо

NBA: "Миами Хит" талбайдаа хожигдлоо  
Үзсэн: 1008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй