![](/uploads/201501/news/thumb/a25e3afd8cd8bb70578a137bf33d9c1a_x3.jpg)
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын Төв Ордонд үргэлжилж байна.
Тэмцээний үеэр 2014 оны шилдэг боксын холбоог тодруулсан юм. Оны шилдгээр Баян-Өлгий аймгийн Боксын Холбоо шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал болон Катар улсын Доха хотод болох 2015 оны насанд хүрэгчдийн ДАШТ үзэх эрхийн бичгээр шагнууллаа.
Шагналыг тус холбооны удирдлагууд болох Зам тээврийн дэд сайд, Баян-Өлгий аймгийн Боксын холбооны тэргүүн Х.Ержан, дэд тэргүүн Х.Батырбек, Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнар нар гардан авлаа.
Баян-Өлгий аймгийн Боксын Холбоо шилдгээр шалгарлаа | ||
Үзсэн: 1121 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.