Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн 5,1, 5,2 дахь заалтад заасан шаардлага хангасан нийслэлийн иргэнд галт зэвсэг худалдан авах зөвшөөрлийг Нийслэлийн цагдаагийн газраас, хөдөө орон нутгийн иргэнд ЦЕГ-ын Лицензийн төвөөс олгоно.
Бүрдүүлэх материал
- “Их ав” төвөөс галт зэвсэг худалдан авах өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар /наториат/
- Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт
- Эрүүл мэндийн бичиг
- Гэмт хэрэгт холбогдож байгаагүй эсэх талаар тодорхойлолтын үнэ 1000 төгрөгийг тушаасан баримт /Төрийн сан 900012034 тоот данс, ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх газар/
Жич: Галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл авах иргэн нь Галт зэвсгийн тухай хууль, Амьтаны тухай тухай хуулийг уншиж судалсан байх шаардлагатай.
Хаяг: Баянзүрх дүүргийн 2-р хороо, Доржийн гудамж "Иргэн таны төлөө" төвийн 2 давхарт 211 тоот
Утас: 93200100
Лицензийн төв
Галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл | ||
Үзсэн: 2384 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.