Шууд Chart

“Guys” хамтлагийнхан Гэгээн хайрын баярын өдөр тоглолтоо хийнэ

2015-01-22 10:00:11

“Guys” хамтлагийнхан эргэн уран бүтээлдээ орж шинэхэн клипүүдээ үзэгчдэд дэлгэх болсон билээ.

Тэгвэл тэд ирэх хоёрдугаар сарын 14-нд буюу Гэгээн хайрын баяраар дурлалт хосууддаа зориулан "Хайрын бүжиг" шоу тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолт нь Чингисийн өргөө “Event Hall”-д болох юм байна.

Харин уг тоглолтын тасалбар нэгдүгээр сарын 30-наас эхлэн худалдаанд гарах гэнэ.

 

"Хайрын бүжиг" тоглолтын тухайд тус хамтлагийн тав дахь бие даасан тоглолт бөгөөд тэд тоглолтондоо дан ганц дуу дуулах биш, жүжигчнийхээ ур чадварыг харуулсан, бүжгийн үзүүлбэр гээд олон гайхалтай уран бүтээлээ толилуулах юм.

 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Guys” хамтлагийнхан Гэгээн хайрын баярын өдөр тоглолтоо хийнэ  
Үзсэн: 2218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй