![](/uploads/201501/news/thumb/2cc4abf41bd8f6c75c224d41b1b02d48_x3.jpg)
Нэгдүгээр сарын 22-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины тэргүүн нүүрт "Олуулаа болох тэмүүлэл- 3.000.000 дахь иргэн", "Ноён уулаа ноёлоход Хүннүгийн булш хөндөгдөх үү", "Энэ сарын 26-наас цахимаар газар өмчлүүлнэ", "Мах экспортлох галт тэрэг хөдөллөө", "Дарханаас 50 алтан бөгж хулгайлсан хүмүүсийг нийслэлээс илрүүллээ" зэрэг мэдээ мэдээллийг онцложээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Эмнэлгүүд мөнгөө зарцуулах эрхтэй болж байж л бэрхшээлээс гарна", "Чех улсад амьдарч байгаа Монгол иргэдтэй уулзалт хийлээ", "Ц.Оюунгэрэл: Соёлын өв хөндөгдөөд байгаа юм алга байна лээ" зэрэг мэдээ, сурвалжлага нийтлэгджээ.
“Улс төрийн тойм” сонин тоймчийн буландаа "Өтөнд идэгдсэн Монгол", "Засгийн газрын Х байрны дуудлага худалдаа хэн нэгний захиалга биш биз" ярилцлагын танхим буландаа "С.Ганбаатар: Бондынхоо мөнгөөр Оюутолгойн өрийг төлж байх вий дээ" зэрэг тойм, байр суурийг нийтлэжээ.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт "Д.Сумъяабазар: Хариуцлагагүй нөхдийн сэтгэлийн хөөрлөөр ажилд хандсаны горыг гурван саяулаа үүрэх учиргүй", "Нийслэлчүүд хотын утаатай эвлэрчээ", "А.Амарбал: Гадны оронд мэндэлсэн хүүхдүүдийг ч гурван сая дахь иргэнд тооцно" зэрэг нийтлэлийг онцложээ.
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас "Дорнодын долоон зовлон", "Өнөөдөр сонгууль болвол аль намыг дэмжих вэ?", "Э.Батшугар: Шүхэртэй үсрээд зөөлөн газардах сонголтыг бид хийж чадсан", "Монгол Улс зээлдүүлэгч орон болох боломжтой" зэргийг унших боломжтой.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас "Дүүргээ хот болгохыг иргэд дэмжиж байна, харин төр ямар шийдвэр гаргах бол...", "Б.Батсүрэн: Таван замын байлдаан бол монголчуудын маш зоримог алхам", "Төр захиргааны байгууллагууд шинэчилсэн цагийн хуваариар ажиллана", "БНХАУ-ын даргын цалинг 62 хувиар нэмжээ" зэргийг материалыг унших боломжтой.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 788 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.