![](/uploads/201308/news/thumb/2e7ee9276a551203116365ed76bcb50f_x3.jpg)
Сүүлийн хэдэн жилийн турш уран бүтээлийн завсарлага аваад байсан дуучин Т.Баясгалан урлагийн ертөнцдөө эргэн иржээ. Тэрээр энэ зун “Хан тэнгэрийн хайр” нэртэй кино концерт бэлтгэн үзэгчдийн хүртээл болгоод байна.
“Унаган хайр”, “Зөвхөн чамдаа”, “Ботгоны дуу” зэрэг олон сайхан дуугаараа богинохон хугацаанд олны танил болж, нэгэн үе “Зохиолын дууны хатан хаан” хэмээн өргөмжлөгддөг байсан МУГЖ Т.Баясгаланг уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарлага авахад үзэгч, фенүүдийнх нь сэтгэл дундуурхан байсан билээ.
Тэгвэл “Хан тэнгэрийн хайр” кино концертоороо дамжуулан, эх дэлхийгээ хайрлан энэрэх ухаан хийгээд хүн хүнээ хайрлахуйн гайхамшигт чанарыг нээн үзүүлэхээр зорьсон аж. Тус кино концерт нь есөн ардын дуунаас бүтсэн бөгөөд МУГЖ Т.Баясгалангаас гадна туульч У.Цагаанзам, уртын дуучин Б.Алтанжаргал, БНХАУ-ын тэргүүн зэргийн дуучин М.Лхасүрэн, МУГЖ Д.Гүрсэд нарын олон уран бүтээлчдийн хүч хөдөлмөрөөр бүтжээ.
Уг уран бүтээл тун удахгүй ЦОМОГ цолон фенүүдийнхээ гар дээр очих юм байна.
Дуучин Т.Баясгалан уран бүтээлдээ эргэн орлоо | ||
Үзсэн: 7546 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.