Шууд Chart

Хакухо түрүүлэх магадлал өндөр боллоо

2015-01-22 11:05:17

Мэргэжлийн сүмогийн Хацу башё эхлээд 11 өдөр өнгөрөхөд бүх өдрийн тасалбар бүрэн зарагдаж дуусчээ. Хэрэв үлдсэн дөрөв хоногт бөхийн ордон үзэгчээр дүүрвэл энэ нь 18 жилийн дараа башёгийн бүх өдрийн тасалбар зарагдсан тохиолдол болох юм. Үзэгчдийг бөхийн ордонд авч ирж буй гол хүчин зүйл нь сонирхолтой барилдаан, өрсөлдөөн юм. Ялангуяа энэ башёд их аварга Хакухогийн түүхэн дээд амжилт тогтоохоор зүтгэж буй нь хацу башёгийн гол үзүүштэй зүйл болж байна. 

Тэрээр энэ жил гурав ялагдсан хүчтэй өрсөлдөгч Гоэйдог давж, бараг арслан цолтой нь "ярилаа." Мөн Харүмафүжи хоёр удаа унахдаа гэнэн хүүхэд шиг түлхэж яваад хүчиндээ унасан. Тэр хашир туршлагатай барилдсан бол хоёр аварга ижилхэн 11-0 даваатай байх байлаа. Харин Какүрюүгийн хувьд гурав унаснаар түрүүлэх бөхийн тооноос хасагдлаа. 

Ийнхүү их аварга Хакухо башёг итгэл төгс тэргүүлж, мэргэжлийн сүмогийн 33 дахь түрүүгээ хүртэх магадлал өндөр болсон. Хэрэв энэ тэмцээнд түрүүлбэл ирэх дөрөвдүгээр сард 1000 хүнийг хамарсан асар том хүлээн авалт Токио хотноо зохион байгуулагдахаар төлөвлөж байгаа хэмээн Миягино оякато сэтгүүлчдэд ярьсан байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хакухо түрүүлэх магадлал өндөр боллоо  
Үзсэн: 1158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-01-22 11:42
Амжилт хүсэж бна хамгийн дээд оргилд нь хүрээрэй.............

Бидэнтэй нэгдээрэй