Баруун гурван аймгийн усны эрчим хүчний нөөц бололцоог тодорхойлох, цаашид ашиглах чиглэлээр Бүгд Найрамдах Турк Улсын “ZTM”компани өөрийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт “Тавалтайн хавцал” хэмээх газар усан цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулаад байна. Энэхүү ТЭЗҮ-ээр Туркийн тал дэвшилтэд технологи ашиглан 88.7 МВт хүчин чадалтай УЦС-ын байгуулах боломжтой гэж үзжээ.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “ZTM” тус компанийн төслийн зохицуулагч профессор Тургут Озтас болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзан, УЦС-ын ТЭЗҮ-тэй танилцлаа.
Түүнчлэн “ZTM” компани нь Баян-Өлгий аймгийн Ховд гол дээр УЦС байгуулах ажлыг Монгол Улсын Концессын тухай хуулийн дагуу “барих ашиглах шилжүүлэх” нөхцөлтэй гүйцэтгэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр хүссэн бөгөөд Баруун бүсийн усны эрчим хүчний мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг компанийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаагаа танилцууллаа.
Баян-Өлгий аймагт УЦС барих ТЭЗҮ-г боловсруулж дуусчээ | ||
Үзсэн: 1114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.