Шууд Chart

Онц шаардлагагүй бол замд гарахгүй байхыг зөвлөж байна

2010-01-18 20:19:58


Хүйтний эрч эрс чангарч, цасан шуурга шуурч зам хааг­даж болзошгүй тул онцын шаард­лагагүй тохиолдолд замд гарахаа түр хойшлуулахыг жо­лооч, зорчигч нарт ЗТБХБЯ-наас зөвлөж байна.
Мөн хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нар хувийн бэлтгэлээ сайтар ханган дулаан хувцас өм­сөж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын шаардлагыг хан­ган, шатах, тослох материалаа хүрэлцэхүйц хэмжээгээр нөө­цөлж,  хальтиргаа, гулгаатай замд тээврийн хэрэгслийн хур­даа тохируулж, анхаарал болгоомж­­той явахыг анхаарууллаа. Хөдөө­гийн замд хөдөлгөөнд оролцож яваа тээврийн хэрэгслүүд замын нөх­­цөл хүндэрсэн үед аюулгүй байдлыг хангах үүднээс суурин газарт түр хугацаагаар саатаж салхи шуурга намжсан тохиол­долд хөдөлгөөнөө үргэлжлүүлэх шаардлагатай.
Зорчигч тээврийн үйлчилгээг тухайн орон нутгийн цаг агаа­рын нөхцөл байдалд тохируулан явуулах, шөнийн цагаар явуу­лахгүй байх, зам засвар, техник хэрэгсэл, хүн хүчний бэлэн байд­лыг хангаж, хаагдаж боогд­сон, хунгар үүссэн замыг яарал­тай цэвэрлэн, шуурхай арга хэм­жээ авч ажиллах талаар орон нут­гийн албадуудад үүрэг чиглэл хүр­гүүлээд байна.

 

Нийтэлсэн: Б.Багабанди

Онц шаардлагагүй бол замд гарахгүй байхыг зөвлөж байна  
Үзсэн: 1805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй