Шууд Chart

П.Батхуягийн “Эсрэг цаг”, “Хүүрнэл зүрх” номуудын нээлт боллоо

2015-01-22 16:48:26

Монголын утга зохиолын нэгэн үеийн содон төлөөлөгчийн нэг, утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуягийн “Хүүрнэл зүрх”, “Эсрэг цаг” шинэ номуудын нээлт өнөөдөр “Интерном” номын дэлгүүрт боллоо.

“Эсрэг цаг-2” нэртэй эсээ шүүмж, нийтлэлийн бүтээлд нь зохиолчийн сүүлийн үед бичсэн урлаг утга зохиолын төдийгүй, уншигчдын сонирхолыг ихэд татах болсон кино шүүмжүүд нь багтжээ.

Мөн нийгэм, боловсрол, хүний ёс суртахууны асуудлыг хөндсөн эсээ нийтлэлүүдийг нь энэ номноос уншиж болно.

Өнгөрөгч оны дундуур хэвлэгдэн гарсан “Эсрэг цаг” номныхоо үргэлжлэл болгож хэвлэсэн шинэ номонд “Б.Явуухулангийн мөрөөдөл”, “Эзэнт гүрний туульс буюу С.Эрдэнэболдын нууц товчоо”, “Бас бус зүйл”, “Бэсрэг жүжгийн төсөл дотор буруугүй буруутнууд”, “Зүүдэнд ч оромгүй “поошиг”, “Түүхий кинонуудын түүвэр шүүмж буюу миний ах атаман” зэрэг шүүмж, нийтлэлийн бүтээлүүд нь багтсан байна.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

П.Батхуягийн “Эсрэг цаг”, “Хүүрнэл зүрх” номуудын нээлт боллоо  
Үзсэн: 1800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй