Буянт-Ухаа ордонд эмэгтэй анхдугаар үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт хүснэгтэнд Дорноговь Таван Дохио vs SBL Хасын Хүлэгүүд багуудын хооронд болсон юм.
"Таван дохио" багийн бүрэлдэхүүнд энэ өдөр экс багийн ахлагч Б.Отгонсүрэн нэгдсэн. Тоглолтын эхлэлийг "Таван Дохио эрчтэй эхлүүлж дөрвөн үеийн турш давамгайлсаар 62:71-ээр улирлын хоёр дахь хожлоо байгууллаа. Тэднээс төвийн тоглогч И.Нарангэрэл 20 оноо 9 бөмбөг самбараас авсан бол Д.Долгор 14 оноо Г.Энхдэлгэр 12 оноо самбараас 11 бөмбөг, Б.Отгонцэцэг 5 оноо 4 оновчтой дамжуулалт авч багтаа тусалсан юм.
Харин улирлын хоёр дахь хожлоо хүлээж байгаа SBL Хасын Хүлэгүүд багаас А.Ариунтунгалаг 20 оноо 10 самбараас бөмбөг авалт хийж өөрийн хувийн дээд амжилтаа тогтоосон бол М.Ундрах 18 оноо 5 бөмбөг авалт гүйцэтгэсэн ч тэднээс бусад нь 10-аас дээш оноо авч чадсангүй. Ингэснээр Эмэгтэй үндэсний Супер лигийг гурван хожилтой Ирвэсүүд, Хүлэгүүд, Фалконс багууд тэргүүлж байгаа бол тэдний араас хоёр хожилтой Шаркс, Таван Дохио багууд удаалж байна.
Энэ өдрийн эрэгтэй үндэсний супер лигийн эхний тоглолт хүснэгтийн тавд бичигдэж буй "Дорнод Танан Гарьд" 10 дугаар байранд бичигдэж буй "Хэнтий Чингис сити" багуудын хооронд боллоо.
Хэдийгээр "Хэнтий Чингис Сити" багийн хувьд хүснэгтийн сүүлийг мушгиж байгаа ч "Гарьдууд"-ын эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн юм. Улмаар дөрөвдүгээр үеийн турш тэнцүүхэн өрнөсөн тоглолт 99:96 байхад Чингис сити багийн Afam хоёр дараалсан алсын зайн шидэлтийг гүйцэтгэсэн ч амжилтгүй болж, 106-96-аар улирлын ес дэх хожигдолоо хүлээлээ.
Тэднээс хоёр легионер нь 30-аас дээш оноо авсан ч тэдэнд туслах тоглогч байсангүй харин "Гарьдууд"-аас энэ өдөр таван тоглогч нь 10-аас дээш оноо авсан бөгөөд тэднээс Серби легионер Марко Павлович 24 оноо 18 самбар Ц.Азбаяр 21 оноо, О.Ууганбаяр 19 оноо Б.Мөнхболд 12 оноо Ц.Цэрэнбат 10 оноо тус тус авсан юм.
Ингэснээр "Дорнод Танан Гарьд улирлын долоо дахь хожлоо авч лигийг тэргүүлэгчдийн эгнээнд 7 хожил 5 хожигдолтой гуравдугаар байранд бичигдэж эхэллээ.
Энэ өдрийн хоёр дахь тоглолт "Мадимос Шонхорууд" vs "Сентоза арслангууд" багуудын хооронд боллоо. Шонхоруудын бүрэлдэхүүнд энэ өдөр 205 см өндөр Данийн лигт тоглож байсан Нигер тоглогч Quincy Afamefuna Okolie ирсэн байлаа.
Тоглолт эхлэхэд "Арслангууд"-ын дасгалжуулагч Ж.Отгондарь гарааны тоглогчдоо бүгдийг нь сэлгээнээс гаргасан юм. Тэр нь ч "Арслангууд"-д үр дүнгээ өгч гуравдугаар үед гарааны тоглогчид 10 онооны давамгайллыг үүсгэж чадсан юм.
Улмаар тоглолтын төгсгөлийн үед "Арслангууд" багийн холбон тоглогч Сhris Lawson-д тоглолтыг тэнцүүлэх боломж байсан ч хоёр шидэлтээ алдсанаар 8 дахь хожигдлоо хүлээлээ.
"Шонхорууд"-аас Т.Санчир 30 оноо 9 самбар авч багаа тэргүүлсэн бол Б.Дархантөгс 15 оноо, Г.Цэнгүүнбаяр 15 оноо, Б.Даваажав 11 оноо авсан бол "Арслангууд"-аас О.Нямбаяр 19 оноо Б.Тамжид 18 оноо С.Пүрэвцэрэн Torin Walker нар 12 оноо авсан ч харамсалтай хожигдол хүлээлээ.
Эмэгтэй супер лигийн хоёрдугаар тойрог эхэллээ | ||
Үзсэн: 1066 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.